Хамтдаа бид хүүхдийн ирээдүйг гэрэлтүүлнэ
Хүүхдийн сэтгэл зүйн боловсрол бол ирээдүйн нийгмийн суурь. Тиймээс бид энэ ажлыг дангаараа биш, бизнес, төр, сургууль, багш, эцэг эхчүүдтэй хамтран хэрэгжүүлж, илүү олон хүүхдэд хүргэхийг зорин ажилладаг.
Бид мэдлэг, туршлага, мэдрэмжээ нэгтгэн хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлж, сэтгэл хөдлөлийн боловсролыг гэр бүл, ангид, сургууль гээд өдөр тутмын амьдралд шингээдэг. Ингэснээр хүүхэд бүр аюулгүй, ойлгогдсон, дэмжигдсэн орчинд өсөж, өөрийн гэсэн гэрлийг олж харна.
Хамтрах боломжууд
Хичээлдээ сэтгэл зүйн боловсролыг амилуулъя
Манай хөтөлбөрийг ангидаа шууд хэрэгжүүлж, хүүхдийн сэтгэл хөдлөлийг ойлгох, удирдах чадварыг өдөр тутмын хичээлдээ нэгтгэх боломжтой. Бид танд хэрэгжүүлэх арга зүй, сургалт, тасралтгүй дэмжлэг үзүүлнэ.
Хамтран ажиллах боломжууд:
- Ангидаа шууд хэрэгжүүлэх Өдөр тутмын хичээлд SEL хөтөлбөрийг нэгтгэн хэрэгжүүлэх
- Арга зүйн дэмжлэг авах Багшид зориулсан сургалт, гарын авлага, хэрэглэгдэхүүн ашиглах
- Сурагчдын үнэлгээ хийх Сэтгэл хөдлөлийн хөгжил, ахицыг үнэлэх хэрэгсэл ашиглах
- Тасралтгүй хөгжих Сургагч багш хэлбэрээр ур чадвараа сайжруулах
Хүүхдийнхээ зүрх сэтгэлийн аяллыг өнөөдрөөс эхлүүлцгээе.