Хүүхэд бүрийн дотоод етрөнцийг ойлгуулж амьдрах ур чадварыг нэмэгдүүлнэ
Q Education Group нь хүүхдийн сэтгэл хөдлөл, нийгмийн чадвар, түүнчлэн танин мэдэхүйн болон тархины гүйцэтгэх үйл ажиллагааг зэрэг хөгжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухаанд суурилсан цогц хөтөлбөр хэрэгжүүлдэг боловсролын байгууллага юм.
Бидний амжилт
Өнөөдрийн байдлаар СӨБ, ЕБ - ийн улсын болон хувийн хэвшлийн сургууль цэцэрлэгүүд Зүрх сэтгэлийн боловсрол хөтөлбөрийг сургалтын системдээ нэгтгэн хэрэгжүүлж 10000 гаруй хүүхэд, эцэг эхчүүд, 150 гаруй багш ажилчид өдөр тутмын амьдрал харилцаандаа эерэг өөрчлөлтүүд авчраад байна.
Холбоо барих4+
Улсын сургууль
10+
Улсын болон хувийн цэцэрлэг
10000+
Хүүхэд, сурагчид хүрсэн
+11%
Сурлагын амжилт нэмэгдүүлсэн
-20%
Зан үйлийн асуудал буурсан
Бидний эрхэм зорилго
Хүүхэд өөрийгөө ойлгож, сэтгэл хөдлөлөө зохицуулж, бусдыг хүндэтгэж сурсан үед л жинхэнэ хөгжлийн суурь тавигдана.
Ийм орчинг сургууль, гэр бүл, байгууллагын түвшинд хамтдаа бүрдүүлэх нь цаг үеийн хамгийн чухал хэрэгцээ гэж бид харж байна.
Тиймээс бид хүүхдийн нийгэм-сэтгэлзүйн чадварыг системтэй хөгжүүлэх хөтөлбөр, сургалт, орчны шийдлүүдийг бий болгож, илүү эерэг, аюулгүй, хүн төвтэй нийгмийг бүтээхийн төлөө ажиллаж байна.
Бидний түүхэн
замнал
Бид хүүхдийн сэтгэл зүйн боловсролын дутмаг байдал, системтэй бус байгааг анзаарч, өөрчлөлтийг бий болгохыг зорин үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас эхэлсэн бидний үйл ажиллагаа хүрээгээ тэлж сэтгэл хөдлөлийн өхөөрдөм дүрүүд бүхий ном сурах бичиг, хүүхэд бүрд хүрэх нийгэм сэтгэл зүйн болон бусад хөтөлбөрүүд болон тэлж олон сая хүүхдэд хүрч ажиллах боломж бүрдээд байна.
2016
Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжихэд чиглэсэн 100 хүүхдийн хүчин чадалтай Q Kids цэцэрлэгээ байгуулж ажлын гараагаа эхэлсэн.
2018
Боловсролын цогц хөгжлийг дэмжих Q Education Group болон өргөжсөн.
2018
Сэтгэл хөдлөлийн дүрүүдийг бүтээн номоор дамжуулж олон мянган хүүхдэд хүргэх зорилгоор EQ KiddyZ паблишинг байгуулагдсан.
2020
Хүүхдийн нийгэм сэтгэл зүйн чадварыг системтэйгээр хөгжүүлэх цогц хөтөлбөрийг боловсруулан гаргаад байна.
Эцэг эх, Асран хамгаалагч, Багш нар аа
Хүүхэд өөрийгөө ойлгож, сэтгэл хөдлөлөө зохицуулж, бусдыг хүндэтгэж сурсан үед л жинхэнэ хөгжлийн суурь тавигдана гэдэгт бид итгэдэг.
Тиймээс бид хүүхдийн нийгэм-сэтгэлзүйн чадварыг системтэй хөгжүүлэх хөтөлбөр, сургалт, орчны шийдлүүдийг бий болгож, сургууль, гэр бүл, байгууллагын түвшинд хамтдаа ажиллаж байна.
Хүүхэд бүр аюулгүй, ойлгогдсон, дэмжигдсэн орчинд өсөж, өөрийн гэсэн гэрлээ олж харахын төлөө та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байна.
Алтансор Цогтхүү
Founder & General Director of Q Education Group
Зургийн цомог
Q Education Group-ийн өдөр тутмын үйл ажиллагаа, сургалт, арга хэмжээнээс.
Хүүхдийнхээ зүрх сэтгэлийн аяллыг өнөөдрөөс эхлүүлцгээе.