Хүүхэд бүрийн хэрэгцээг
ойлгож, хөгжүүлдэг
цэцэрлэг
Сэтгэл хөдлөл, аюулгүй байдал, танин мэдэхүй, монгол өв соёл, амьдрах ухааныг хослуулсан орчинд хүүхэд өөрийнхөөрөө өсөж, суралцана.
Холбоо барих
Манай цэцэрлэг нь 2016 онд Монголын боловсролын салбарт дэлхийн стандартад нийцсэн сургалтаар хувь нэмрээ оруулан 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй амжилттай явуулж байна.
Бидний онцлог
Зүрх Сэтгэлийн Боловсрол (SEL)
Хүүхэд өөрийгөө ойлгож, илэрхийлэх, бусдыг хүндлэх чадварт суралцана
Хүүхэд төвтэй хандлага
Хүүхэд бүрийн хурд, онцлогт нийцсэн халамжтай, дэмжих орчин бүрдүүлнэ
Аюулгүй орчин, зөв дадал
Биеийн болон сэтгэл зүйн аюулгүй байдлыг өдөр тутмын дадал болгоно
Туршилт, сонирхолд суурилсан суралцахуй
Шинжлэх ухаан, тоглоом, туршилтаар дамжуулан хүүхэд өөрөө нээж суралцана
Бидний хэрэгжүүлдэг
хөтөлбөрүүд
СӨБ-ын цөм хөтөлбөр, Англи хэлний хөтөлбөр, Зүрх сэтгэлийн боловсрол нийгэм сэтгэл зүйн хөтөлбөр, Nutty Scientists - Шинжлэх ухааны хөтөлбөр, Биеийн аюулгүй байдлын хөтөлбөр, Уран зураг, Балет, Бүжиг, Таеквондо зэрэг олон төрлийн дугуйлангууд хичээллэж байна.
Cambridge English англи хэлний сургалтын хөтөлбөр
Зүрх Сэтгэлийн Боловсрол™
Бидний 10 жилийн хугацаанд хөгжүүлэн боловсруулсан хүүхдийн сэтгэл хөдлөл, нийгэмшихүйн чадварыг хөгжүүлэх хөтөлбөр
Nutty Scientists STEM
Дэлхийн 40 оронд хэрэгждэг шинжлэх ухаанд суурилсан хөтөлбөр
Монгол ёс заншлын өдөрлөг
Манай цэцэрлэгийн бяцхан үрс үндэсний хувцсаараа гоёж, бууз чимхэж, мэндлэх хүндлэх, ахмад настангуудаа хүндэтгэн золгох ёс заншилд суралцлаа.
Хүүхэд бүрийн онцлог, сэтгэл хөдлөл, хөгжлийн хэрэгцээг хүндэтгэн, аюулгүй, халуун дулаан орчинд өөрийгөө нээж, өөртөө итгэлтэйгээр өсөхөд нь бид дэмжинэ.
Бидний нэг өдөр
Манай цэцэрлэг танд
таалагдсан уу?
Хүүхдээ Q Kids цэцэрлэгт бүртгүүлэх, орчинтой танилцах бол бидэнтэй холбогдоорой. Бид танд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд таатай байх болно.