Биеийн аюулгүй байдлын хөтөлбөр
Хүүхдэд өөрийгөө хамгаалах, аюултай нөхцөл байдлыг таних, зөв хариу үйлдэл үзүүлэх чадвар олгох хөтөлбөр.
Биеийн аюулгүй байдлын хөтөлбөр хэрэгжсэнээр:
30–40%
Эрсдэлтэй нөхцөлөөс өөрийгөө хамгаалах чадвар нэмэгдэнэ
Хүүхдүүд "үгүй" гэж хэлэх, аюултай нөхцөлийг таних чадварт суралцдаг.
25–35%
Тусламж эрэх болон мэдээлэх хандлага нэмэгдэнэ
Итгэлтэй насанд хүрэгчид хандах, асуудлаа илэрхийлэх чадвар сайжирдаг
Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч
Хөтөлбөр хэрхэн
хэрэгждэг вэ?
Багш нарыг бэлтгэх
Хөтөлбөрийн агуулга, хүүхдэд ойлгомжтойгоор хүргэх аргачлал, аюулгүй харилцааны зарчмуудын талаар багш, мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэнэ.
Хүүхдэд ойлгомжтой агуулгыг хүргэх
Хүүхдийн насны онцлогт тохируулан биеийн хувийн хил хязгаар, аюултай болон аюулгүй хүрэлцэх ялгаа, өөрийгөө хамгаалах тухай ойлголтыг энгийн, сонирхолтой аргаар заах бөгөөд хүүхэд бүрийг ном, сурах бичгээр хангана.
Дасгал, тоглоомоор дамжуулан суралцах
Дүрд тоглох, ярилцлага, зурагт дасгал зэрэг интерактив арга ашиглан хүүхдүүд өөрийн мэдрэмжийг таних, "үгүй" гэж хэлэх, аюултай нөхцөл байдлыг таних чадварыг хөгжүүлнэ.
Эцэг эх, асран хамгаалагчдыг оролцуулах
Гэр бүлийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг дэмжих мэдлэг, зөв ойлголтыг эцэг эхчүүдэд өгч, хамтын оролцоог бий болгоно.
Хяналт, үнэлгээ хийх
Хүүхдийн ойлголт, мэдлэг, өөрийгөө хамгаалах чадварт гарч буй ахицыг тогтмол ажиглаж, шаардлагатай дэмжлэг, сайжруулалтыг хийнэ.
Хөтөлбөрийн үр дүнд ямар чадвар эзэмших вэ?
Хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон, хүүхдийн сонирхолыг татах зурагт ном, дасгал ажлын номоос бүрдсэн энэхүү хөтөлбөр нь:
Аюулгүй болоод аюултай мэдрэмжүүд
Анхааруулах дохио
Аюулгүйн сүлжээгээ хэрхэн бий болгох тухай
Гадны хүн хүрч болохгүй биеийн хэсгүүд
Биед аюултай болоод аюулгүй байдлаар хүрэхийн ялгаа
Гэнэтийн бэлэг, нууц хоорондох ялгаа
Бусдын хувийн орон зайг хүндлэх зэрэг мэдлэг, чадварыг олгоно.
Багшийг хэрхэн дэмждэг вэ?
Багш сурган хүмүүжүүлэгч, сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний төв, хүүхэд хамгааллын төвийн ажилтан болон хүчирхийллийн эсрэг боловсролын төвийн мэргэжилтнүүдэд гарын авлага болгон хэрэгжүүлэхэд зориулагдсан.
- Сэтгэл судлаачийн сургалт
- Багшийн хичээл, арга зүйн төлөвлөгөө
- Ном сурах бичиг
- Хичээлд ашиглагдах материалуудыг өгснөөр багшид нэмэлт ачаалал үүсэхгүй.
Хүүхэд биеийн хил хязгаараа мэдэх нь өөрийгөө болон бусдыг хамгаалж, аюулгүй, тайван орчныг бүрдүүлэх үндэс болдог.
Нийгэмшихүйн чадвар хөгжүүлэх номнууд
Австралийн Edicate2Empower publishing хэвлэлийн компанийн Нийгэмшихүй, сэтгэл хөдлөлийн чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн албан ёсны эрх бүхий 5 цуврал ном
Хөтөлбөрийн эргэн тойронд
Хүүхдийнхээ зүрх сэтгэлийн аяллыг өнөөдрөөс эхлүүлцгээе.