Үндсэн агуулга руу шилжих
Ном уншиж буй хүүхдүүд

Хөгжлийн олон талт хэрэгцээг хангах сургалтын хөтөлбөрүүд

Сурагч, багш, эцэг эх болон байгууллагад зориулсан судалгаанд суурилсан, үр дүнтэй сургалтын шийдлүүдийг бид санал болгодог.

Холбоо барих

Сургалтууд

Ягаан тоглоомтой охин
Сургалт 1

NeuroSEL сургалт

NeuroSEL хөтөлбөр нь нийгэм, сэтгэл зүйн чадвар (SEL), танин мэдэхүйн болон метакогнитив хөгжлийг уялдуулан хүүхдийн тархины гүйцэтгэх үйл ажиллагаа, өөрийгөө удирдах чадвар, нийгмийн ур чадварыг системтэйгээр хөгжүүлдэг.

Хүүхэд өөрийн сэтгэл хөдлөлөө таньж, удирдаж сурах явцдаа тархины шинэ мэдрэлийн холбоосууд үүсч, анхаарал төвлөрөл, шийдвэр гаргалт, асуудал шийдвэрлэх чадвар бодитоор сайжирдаг.

NEUROSEL Хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүүхэд өөрийн сэтгэл хөдлөлөө таньж, удирдаж сурах явцдаа тархины шинэ мэдрэлийн холбоосууд үүсч, анхаарал төвлөрөл, шийдвэр гаргалт, асуудал шийдвэрлэх чадвар бодитоор сайжирдаг.

90%

Анхаарал төвлөрөл сайжирна

85%

Өөрийгөө удирдах чадвар нэмэгдэнэ

Сургалтын үндсэн чиглэл

NeuroSEL хөтөлбөр нь тархи, сэтгэл хөдлөл, суралцах чадварыг уялдуулсан дараах 4 үндсэн чиглэлд төвлөрдөг.

Сэтгэл хөдлөл, нийгэмшихүйн чадвар (SEL)

Хүүхэд өөрийн сэтгэл хөдлөлийг таньж ойлгох, удирдах, бусдыг ойлгож харилцах суурь чадваруудыг хөгжүүлнэ. Энэ нь өөртөө итгэх итгэл, эрүүл харилцаа, зөрөг зан төлөвийн үндэс болдог.

Гүйцэтгэх үйл ажиллагаа (Executive Function)

Анхаарал төвлөрөл, өөрийгөө хянах, төлөвлөх, зорилгоо хэрэгжүүлэх чадварыг системтэй хөгжүүлнэ. Эдгээр чадвар нь суралцах амжилт болон бодит амьдрал дахь гүйцэтгэлд шууд нөлөөлдөг.

Метакогнитив чадвар

Хүүхэд "өөрийн бодлоо бодох" буюу өөрийн бодол, үйлдлийг ажиглаж, дүгнэж, сайжруулах чадварт суралцана. Ингэснээр бие даан суралцах чадвар бий болно.

Тархины уян хатан чанар (Brain Plasticity)

Mindfulness, хөдөлгөөн, туух ярих зэрэг аргачлалаар тархины мэдрэлийн холбоосыг идэвхжүүлж, дасан зохицох, шинэ зүйл сурах чадварыг нэмэгдүүлнэ.

Сургалтын үр дүнд таны хүүхэд

Анхаарал төвлөрөл, өөрийгөө хянах чадвар сайжирна

Анхаарал төвлөрөл, өөрийгөө хянах чадвар сайжирна

Сэтгэл хөдлөлөө ойлгож, зөв илэрхийлэх чадвартай болно

Сэтгэл хөдлөлөө ойлгож, зөв илэрхийлэх чадвартай болно

Төлөвлөх, шийдвэр гаргах чадвар хөгжинө

Төлөвлөх, шийдвэр гаргах чадвар хөгжинө

Суралцах идэвх, бие даах чадвар нэмэгдэнэ

Суралцах идэвх, бие даах чадвар нэмэгдэнэ

Сургалтын хичээлүүд

Онол ба практикийг хослуулсан дараах хичээлүүдээр дамжуулан хүүхдийн тархи, сэтгэл хөдлөл, зан төлөвийг цогцоор хөгжүүлнэ.

SEL буюу нийгэм сэтгэл зүйн хичээл

Өөрийгөө таних, сэтгэл хөдлөлөө удирдах, харилцааны ур чадвар, эмпати хөгжүүлэх интерактив хичээлүүд. Хүүхэд бодит нөхцөлд зөв шийдвэр гаргах, асуудлыг тайван шийдэх чадварт суралцана.

Mindfulness хичээл

Анхаарал төвлөрөл, тайвшрал, өөрийгөө мэдрэх чадварыг хөгжүүлэх дасгалууд. Сэтгэл түгшилт буурч, төвлөрөх чадвар мэдэгдэхүйц сайжирна.

Иог ба тархины дасгал

Биеийн хөдөлгөөнөөр дамжуулан тархины үйл ажиллагааг идэвхжүүлж, анхаарал, ой тогтоолт, биеийн мэдрэмжийг сайжруулна.

Англи хэлээр түүх ярих (Storytelling)

Хэл яриа, төсөөлөл, сэтгэхүйг хөгжүүлэхийн зэрэгцээ тархины гүйцэтгэх үйл ажиллагааг дэмжинэ. Хүүхэд өөрийгөө илэрхийлэх, бүтээлчээр сэтгэх чадвартай болно.

Эмпати ба сайн үйлс

Бусдыг ойлгох, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх дадлыг төлөвшүүлнэ. Сайн дурын болон багийн үйл ажиллагаагаар дамжуулан хариуцлагатай иргэн болох суурь тавигдана.

Хөгжүүлэх картууд

Хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон мэдрэмж, хэл яриа, тоо тоолол болон өдөр тутмын зөв дадал хэвшүүлэх картууд

Бүтээгдэхүүн үзэх
Сургалтын үр дүнд олон найзуудтай болж олны дунд өөртөө илүү итгэлтэй болж байгаа

NEUROSEL-ийн эргэн тойронд

NEUROSEL сургалтын үйл ажиллагаа
NEUROSEL сургалтын үйл ажиллагаа
NEUROSEL сургалтын үйл ажиллагаа
NEUROSEL сургалтын үйл ажиллагаа
NEUROSEL сургалтын үйл ажиллагаа
NEUROSEL сургалтын үйл ажиллагаа
NEUROSEL сургалтын үйл ажиллагаа
NEUROSEL сургалтын үйл ажиллагаа
Сургалт 2

SRS-Сургуульд бэлтгэх сургалт

Сургуульд бэлтгэх хөтөлбөр нь 4–6 настай хүүхдүүдийг сургуулийн орчинд бэлтгэх, сэтгэл зүйн болон нийгмийн ур чадварыг хөгжүүлэх цогц сургалт юм. Хүүхэд өөрийн онцлог, сонирхол, хурданд нийцсэн орчинд суралцаж, өөртөө итгэлтэй, идэвхтэй сурагч болж төлөвшихөд дэмжлэг үзүүлнэ.

Бичиж сурч буй охин

Сургалт хэрхэн
хэрэгждэг вэ?

Туршилт ба тоглоомоор суралцахуй
Туршилт ба тоглоомоор суралцахуй

Хүүхэд өөрөө хийж, туршиж, асуулт асууж суралцдаг интерактив үйл ажиллагаа

Анхаарал төвлөрөл, дадал сургах дасгалууд
Анхаарал төвлөрөл, дадал сургах дасгалууд

Анги дотор дүрэм журам дагах, анхаарлаа төвлөрүүлэх дадал

Багш, эцэг эхийн хамтын дэмжлэг
Багш, эцэг эхийн хамтын дэмжлэг

Суралцсан чадваруудыг гэртээ хэрэгжүүлэх, эцэг эхийн оролцоог идэвхжүүлэх

Хүүхэд эзэмших чадварууд

Нийгэм сэтгэл зүй
  • Сургуулийн орчинд дасан зохицох, дүрэм журмыг дагах
  • Өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгох, хамтран ажиллах чадвар
Хэл яриа
  • Өөрийн бодол, хүсэл санаагаа яриагаар илэрхийлж сонсох
  • Ойлгох чадвар болон гарын булчин, хэл ярианы дэмжлэг
Тоо тоолол
  • Энгийн тоо, тоолол, хэмжигдэхүүнтэй танилцаж, асуудал шийдвэрлэх чадвар
  • Сурагчийн логик болон танин мэдэхүйн суурь чадварыг хөгжүүлэх
Дүрслэг урлаг
  • Бүтээлч байдал, уран зургийн болон хөдөлгөөнт ур чадвар хөгжүүлэх
  • Өөрийгөө илэрхийлэх, төсөөлөл болон сэтгэл хөдлөлийг гаргах орчин бүрдүүлэх
Эцэг эхийн зөвлөгөөн
Хүүхдээ ойлгохын өмнө өөрийгөө ойлгох аялал

Эцэг эхийн сургалт

Орчин үеийн нийгэмд бид хүүхдийн академик боловсролд анхаардаг ч сэтгэл хөдлөлийн боловсрол - өөрийгөө болон бусдыг ойлгох, мэдрэмжээ удирдах чадвар - хамгийн чухал суурь гэдгийг тэр бүр анзаардаггүй.

Энэхүү сургалтаар өөрийн дотоод ертөнцтэй холбогдож, бодол, мэдрэмж, үйлдлээ анзаарах мөн хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг зөв ойлгож дэмжих практик арга зүйг эзэмших сургалт юм.

Сургалтын үр дүнд та

Mindfulness-ийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх чадвартай болно

Mindfulness-ийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх чадвартай болно

Өөрийн сэтгэл хөдлөлийг таньж, ойлгож сурна

Өөрийн сэтгэл хөдлөлийг таньж, ойлгож сурна

Сэтгэл хөдлөлөө удирдах бодит дадлуудыг эзэмшинэ

Сэтгэл хөдлөлөө удирдах бодит дадлуудыг эзэмшинэ

Хүүхдийн мэдрэмжийг зөв хүлээн авч, дэмжих аргуудыг сурна

Хүүхдийн мэдрэмжийг зөв хүлээн авч, дэмжих аргуудыг сурна

Харилцаандаа илүү тайван, ухамсартай ханддаг болно

Харилцаандаа илүү тайван, ухамсартай ханддаг болно

Сургалтын онцлог

Сургалт нь зөвхөн онол бус, дараах практик аргуудтай хослон явагдана:

Бодол–мэдрэмж–үйлдлээ анзаарах карттай ажиллах

Mindfulness дасгал, анхаарал төвлөрлийн техникүүд

Бодит кейс дээр суурилсан ярилцлага, дасгал

Хүүхдээ дэмжих өдөр тутмын практик арга зүй

Сургалт хэрхэн
хэрэгждэг вэ?

Сэтгэл хөдлөл ба тархи
Сэтгэл хөдлөл ба тархи

Сэтгэл хөдлөл хэрхэн үүсдэг, тархи хэрхэн ажилладаг талаар ойлгож, өөрийн хариу үйлдлийг шинжлэх ухааны үүднээс танина.

Өөрийгөө таних ба удирдах
Өөрийгөө таних ба удирдах

Өөрийн бодол, мэдрэмжийг анзаарах, сэтгэл хөдлөлөө зохицуулах практик аргуудыг эзэмшинэ.

Бусдыг ойлгох ба харилцах
Бусдыг ойлгох ба харилцах

Эмпати, идэвхтэй сонсох, ойлголцолд суурилсан харилцааг бий болгох чадварыг хөгжүүлнэ.

Хүүхдийн сэтгэл хөдлөлийг дэмжих
Хүүхдийн сэтгэл хөдлөлийг дэмжих

Хүүхдийн мэдрэмжийг хүлээн зөвшөөрөх, итгэлцэл бий болгох, зөв чиглүүлэх арга зүйд суралцана.

Сургалтад суусны дараа хүүхэдтэйгээ харилцах маань бүрэн өөрчлөгдсөн. Эхлээд өөрийгөө ойлгох хэрэгтэй гэдгийг энэ сургалт надад ойлгуулсан.

Боловсрол олгох тоглоомууд

Гэр бүлээрээ хамтдаа тоглонгоо хүүхдийн сэтгэл хөдлөл, хэл яриа, харилцааны чадварыг хөгжүүлэх тоглоомууд.

Бүтээгдэхүүн үзэх
Багшийн сургалт
Хүүхдийг ойлгож, зөв харилцаагаар хөгжүүлэх багшийн чадвар

Багшийн сургалт

Орчин үеийн боловсролд багшийн мэдлэгээс гадна хүүхэдтэй хэрхэн харилцах, ойлгох чадвар хамгийн чухал болсон. Энэхүү сургалт нь сэтгэл хөдлөлийн боловсрол (EQ)-д суурилан хүүхдийн зан төлөв, хөгжилд нөлөөлөх хүчин зүйлсийг ойлгуулж, багшийн өдөр тутмын харилцаанд шууд ашиглах практик арга барилыг заана.

Мөн багшийн сэтгэл зүйн ачааллыг бууруулж, тайван, төвлөрсөн байдлыг хадгалах mindfulness болон өөрт төвлөрөх дасгалуудыг хослуулан явуулдгаараа онцлог.

Сургалтыг хэрэгжүүлэгч

UNICEF
UNICEF
Өмнөговь, Боловсролын Газар
Өмнөговь, Боловсролын Газар
277-р Цэцэрлэг
277-р Цэцэрлэг
ХУД 336-р Цэцэрлэг
ХУД 336-р Цэцэрлэг
9-р Цэцэрлэг
9-р Цэцэрлэг
57-р Сургууль
57-р Сургууль
Номт Наран Дунд Сургууль
Номт Наран Дунд Сургууль
Оддын жаргалтай үрс Цэцэрлэг
Оддын жаргалтай үрс Цэцэрлэг
131-р Сургууль
131-р Сургууль
Өмнөговь, 3-р Сургууль
Өмнөговь, 3-р Сургууль
Өмнөговь, 9-р Цэцэрлэг
Өмнөговь, 9-р Цэцэрлэг
Өмнөговь, 4-р Цэцэрлэг
Өмнөговь, 4-р Цэцэрлэг
Өмнөговь, 26-р Цэцэрлэг
Өмнөговь, 26-р Цэцэрлэг

Сургалтаар таны олж авах чадварууд

Багшийн платформтой танилцах
Хүүхдийн зан төлөв, хөгжлийн онцлогийг зөв ажиглах

Хүүхдийн зан төлөв, хөгжлийн онцлогийг зөв ажиглах

“Хэрхэн сонсвол хүүхэд ярих вэ?” аргыг хэрэгжүүлэх

“Хэрхэн сонсвол хүүхэд ярих вэ?” аргыг хэрэгжүүлэх

“Хэрхэн харилцвал хүүхэд сонсох вэ?” чадварыг эзэмших

“Хэрхэн харилцвал хүүхэд сонсох вэ?” чадварыг эзэмших

Хүүхдийн сэтгэл хөдлөлийг ойлгож, зөв чиглүүлэх

Хүүхдийн сэтгэл хөдлөлийг ойлгож, зөв чиглүүлэх

Өөрийн сэтгэл зүйн байдлыг тогтвортой хадгалах

Өөрийн сэтгэл зүйн байдлыг тогтвортой хадгалах

Сургалтын үндсэн сэдвүүд

Хүүхдийн хөгжилд EQ-ийн нөлөө

Хүүхдийн зан байдал, онцлогийг ажиглах арга зүй

Хүүхэдтэй үр дүнтэй харилцах арга техник

Сонсох ба ойлголцолд суурилсан харилцаа

Багшийн сэтгэл зүйн эрүүл мэнд, mindfulness

Сургалт хэрхэн хэрэгждэг вэ?

Сургалт нь танхимын болон онлайн хэлбэрийг хослуулсан, оролцоонд суурилсан аргачлалаар хэрэгждэг.

Онол, практик хосолсон уян хатан сургалтын систем.

  • Танхимын сургалт (интерактив, дадлага)
  • Онлайн сургалт (уян хатан оролцоо)
  • Хэлэлцүүлэг, туршлага солилцоо
  • Mindfulness практик хичээл
  • Кейс дээр суурилсан дасгал, хэлэлцүүлэг

Сэдэв бүрийг бодит жишээ, кейс дээр тулгуурлан ойлгомжтой тайлбарлана

Багш өөрийн бодол, мэдрэмж, хариу үйлдлийг анзаарах дасгалууд хийнэ

Хүүхэдтэй харилцах бодит техник, арга барилуудыг туршиж сурна

Анхаарал төвлөрөл, тайвшрал, стресс бууруулах дасгалууд хийнэ. Сурсан арга барилаа анги танхимд хэрэгжүүлж, туршлага солилцоно

Сургалтын дараа хүүхдүүдтэйгээ харилцах арга барил маань өөрчлөгдөж, анги доторх уур амьсгал илүү тайван болсон.

Багшийг хэрхэн дэмждэг вэ?

Багшид 5 бүлэг, 36 долоо хоногийн хичээл бүрийн дэлгэрэнгүй төлөвлөгөө, багшийн гарын авлага, хэрэглэгдэхүүн, хөтөлбөрийг үр дүнтэй явуулах сургалт болон арга зүйн дэмжлэгийг тогтмол үзүүлдэг. Ингэснээр:

  • Багшийн ачааллыг бууруулж
  • Хүүхэдтэй тулж ажиллах цагтай
  • Бичиг цаасны ачаалалгүй
  • Хүүхэд төвт сургалт
  • Шинэлэг арга зүйгээр хичээлээ явуулах боломжоор хангагдана.
Багшийн платформ Багшийн платформ

EQ хөгжүүлэх цуврал

Бага насны хүүхдийн төсөөлөн сэтгэх онцлогт тохируулан бүтээсэн өхөөрдөм дүрүүдээр дамжуулж, сэтгэл хөдлөл бүрийг илэрхийлэх богино үлгэр болон зурах, будах, холбох, ярилцах зэрэг дасгалуудаас ном бүр бүрдэнэ

Бүтээгдэхүүн үзэх

Хүүхдийнхээ зүрх сэтгэлийн аяллыг өнөөдрөөс эхлүүлцгээе.

Тоглоомоо тэвэрсэн хүү