Зүрх сэтгэлийн боловсрол олгох хөтөлбөр
Хүүхдийн сэтгэл хөдлөлөө таних, ойлгох, зөв зохицуулах чадварыг хөгжүүлэх хөтөлбөр.
Сэтгэл хөдлөлийн дүрүүд
Уур бол биднийг өөрийгөө хамгаалахад тусалдаг маш чухал сэтгэл хөдлөл. Айдас аюулыг анхааруулдаг. Гэвч хэт их айх үед өөрийгөө хязгаарлаж эхэлдэг. Гуниг бидэнд үнэ цэнтэй зүйлийг ойлгуулдаг. Бидний тэр бүр мэдрээд байхыг хүсдэггүй сэтгэл хөдлөлүүдээ ойлгож хүлээн зөвшөөрөх үед өөрийгөө илүү гүн таньж, амьдралаа илүү тэнцвэртэй удирдаж чадна
Дүрүүдтэй танилцах-
Гунигхан
-
Баяр Баясгалан
-
Уурхан
-
Айдасхан
-
Хайр
-
Жигшилхэн
Зүрх сэтгэлийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр:
10–15%
Сурлагын амжилт нэмэгдэнэ
Сурагчдын анхаарал, өөрийгөө зохицуулах чадвар сайжирснаар хичээлийн гүйцэтгэл өсдөг.
20–30%
Үе тэнгийн дээрэлхэлт буурна
Сэтгэл хөдлөлөө ойлгож, бусдыг хүндлэх чадвар нэмэгдсэнээр зөрчил багасдаг.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч
Хөтөлбөр хэрхэн
хэрэгждэг вэ?
Оролцогчдыг бэлтгэх
Багш, эцэг эх, хамтрагч байгууллагуудад хөтөлбөрийн зорилго, агуулга, хэрэгжүүлэх аргачлалыг танилцуулж, жилийн турш шаардлагатай сургалт, арга зүйгээр үе шаттайгаар хангадаг.
Сургалтын орчин бүрдүүлэх
Анги танхимд хүүхдүүдийн сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлэх, аюулгүй, эерэг орчин бүрдүүлж, хичээлд тохирсон интерактив арга хэрэглэгдэхүүнүүдээр хангана.
Хичээлийг үе шаттай хэрэгжүүлэх
Хүүхдүүд сэтгэл хөдлөлөө таних, нэрлэх, зохицуулах, бусдыг ойлгох, харилцах ур чадваруудыг насны онцлогт тохирсон дасгал, тоглоом, ярилцлага, ном сурах бичгээр дамжуулан эзэмшинэ.
Тогтмол эргэх холбоо
Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай тогтмол танилцан багш нарт болон хүүхдүүдэд хэрэгцээтэй арга зүйн дэмжлэг үзүүлнэ.
Үр дүнг ажиглах, үнэлэх
Багш, мэргэжилтнүүд хүүхдийн зан төлөв, харилцаа, сэтгэл хөдлөлийн өөрчлөлтийг ажиглаж, тогтмол үнэлгээ, дэмжлэг үзүүлнэ.
Гэр бүл, оролцогч талуудыг татан оролцуулах
Эцэг эх, асран хамгаалагчдыг оролцуулснаар хүүхдийн хөгжлийг цэцэрлэг, сургуулиас гадуур ч тогтвортой дэмжих нөхцөлийг бүрдүүлнэ.
Хөтөлбөрийн үр дүнд ямар чадвар эзэмших вэ?
Зүрх сэтгэлийн боловсрол - Нийгэм сэтгэл зүйн хөтөлбөрөөр хүүхдүүд өөрийгөө анзаарч танин мэдэх, сэтгэл хөдлөлөө зохицуулах, бусдыг анзаарч, ойлгох, зөрчил маргааныг шийдвэрлэх, харилцааг зохицуулах, асуудлыг шийдвэрлэх зэрэг цогц чадварыг эзэмшинэ.
Өөрийн сэтгэл хөдлөлөө танин мэдэх, нэрлэх, илэрхийлэх
Хүүхэд өөрийн бие бялдар, гадаад төрх, сэтгэл хөдлөл, мэдрэмж, харилцаа, онцлогийг ойлгон таньж мэдэх. Бидэнд ямар сэтгэл хөдлөл, мэдрэмж хэрхэн бий болж буйг ойлгох, нэрлэж, илэрхийлж сурах. Бусдаас хэт хамаарахгүйгээр өөрийн чадах зүйлсийг бие даан хийж гүйцэтгэх чадвар.
Сэтгэл хөдлөлөө зөвөөр удирдан чиглүүлэх, зохицуулах
Өөр өөр нөхцөлд бодол, мэдрэмж, сэтгэл хөдлөл, зан байдлаа удирдах, зорилгодоо уялдуулан сэтгэл хөдлөлөө зохицуулах болон тайвшрах аргуудад суралцах.
Бусдын сэтгэл хөдлөлийг зөвөөр таньж зөв хариу үйлдэл үзүүлэх
Нөхцөл байдлыг өөр өөр өнцгөөс ойлгож бусдын сэтгэл хөдлөл, мэдрэмжийг ойлгох. Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүндлэх. Зан үйлийн харилцан хамаарлыг ойлгон, хүндлэл сониуч байдлыг хослуулан бусдыг бүрэн дүүрэн сонсох чадвар.
Нийгмийн харилцааны чадвар
Өөртөө итгэх итгэл, бусадтай эрүүл, дэмжсэн харилцаа үүсгэх, багаар ажиллах, зөрчил маргааныг үр дүнтэй шийдвэрлэх чадвар.
Асуудлыг шийдвэрлэх чадвар
Асуудлыг тунгаан бодох, шийдвэр гаргах, үр дагаврыг тооцоолох, эрсдэлийг үнэлэх, ёс зүйтэй сонголт хийх, асуудалд бүтээлчээр хандах, шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх чадвар.
EQ хөгжүүлэх үлгэрүүд
EQ Чадвар хөгжүүлэх, насны онцлогт тохирсон Англи, Монгол хэл дээрх цуврал үлгэрүүд
Багшийг хэрхэн дэмждэг вэ?
Багшид 5 бүлэг, 36 долоо хоногийн хичээл бүрийн дэлгэрэнгүй төлөвлөгөө, багшийн гарын авлага, хэрэглэгдэхүүн, хөтөлбөрийг үр дүнтэй явуулах сургалт болон арга зүйн дэмжлэгийг тогтмол үзүүлдэг. Ингэснээр:
- Багшийн ачааллыг бууруулж
- Хүүхэдтэй тулж ажиллах цагтай
- Бичиг цаасны ачаалалгүй
- Хүүхэд төвт сургалт
- Шинэлэг арга зүйгээр хичээлээ явуулах боломжоор хангагдана.
Хөтөлбөрийн бүрдэл
хэсгүүд
Хүүхдүүд, анги, багш нарт зориулсан гарын авлага, дасгал ажлын ном, болон бусад хэрэглэгдэхүүнээс бүрдэнэ.
Сургуулийн өмнөх боловсролын бүрдэл хэсгүүд
Багшийн гарийн авлага, хүүхдийн дасгал ажлын дэвтэр, мэдрэмжийн карт болон номнууд, ханын AR постер
Ерөнхий боловсролын сургуулийн бүрдэл хэсгүүд
Багшийн гарын авлага, хүүхдийн дасгал ажлын ном, үзүүлэн хичээл, ангийн хэрэглэгдэхүүн
Бидэнд хэрэггүй сэтгэл хөдлөл гэж үгүй. Сэтгэл хөдлөлүүд нь бидний нөхцөл байдалд үзүүлэх хариу үйлдэл бөгөөд дотоод дохио юм. Хүүхдүүд дотоод дохиогоо ажиглаж сурахад тэдний төсөөлж чадах бодит дүр байх нь маш ойлгомжтой аюулгүй орон зай болж өгдөг.
Хүүхдийнхээ зүрх сэтгэлийн аяллыг өнөөдрөөс эхлүүлцгээе.