Хүн байх боловсролыг
хүргэнэ.
Кью Эдүкэйшн групп нь хүүхдийн сэтгэл хөдлөл, нийгмийн чадвар, танин мэдэхүйн болон тархины гүйцэтгэх үйл ажиллагааг цогцоор хөгжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухаанд суурилсан цогц хөтөлбөр хэрэгжүүлдэг боловсролын байгууллага юм.
Монгол улсын хүн амын 40% орчмыг хүүхдүүд эзэлдэг
Бид SEL хөтөлбөрийг хэрэгжүүлдэг болон хэрэгжүүлдэггүй цэцэрлэгийн хүүхдүүдийн танин мэдэхүй, сэтгэл хөдлөлийн чадамжийн харьцуулсан судалгааг нийтлүүлсэн.
Судалгаатай танилцах6/10 Хүүхэд
10 хүүхэд тутмын 6 нь өнөөдөр сургуулийн орчмын дээрэлхэлтэнд өртөж байна
1/4 Хүүхэд
4 хүүхэд тутмын 1 нь гэр бүлийн харилцаандаа сэтгэл ханамжгүй, тухгүй мэдрэмж авдаг
8/10 Хүүхэд
10 хүүхэд тутмын 8 нь ямар нэгэн хэлбэрийн дээрэлхэлт, хүчирхийлэлд өртсөн.
Сөрөг үр дагаврууд
Хүүхэд өөрийн сэтгэл зүй, нийгмийн харилцааны чадварт суралцаагүйгээс дараах сөрөг үр дагаврууд түгээмэл ажиглагддаг.
Сэтгэл хөдлөлөө зохицуулах чадвар сулрах
Уурлах, гомдох, айх зэрэг мэдрэмжийг хэт хүчтэй илэрхийлэх эсвэл дотроо хадгалж стрессдэх.
Суралцах идэвх, гүйцэтгэл буурах
Анхаарал төвлөрөл сулрах, зорилго тавих чадвар дутмаг байх, суралцах урам зориг буурах.
Харилцааны бэрхшээл
Бусадтай ойлголцох, санаа бодлоо зөв илэрхийлэх, маргааныг тайван шийдвэрлэхэд хүндрэл үүсэх
Нийгмээс тусгаарлагдах хандлага
Найз нөхөдтэй болох, багийн ажилд оролцохоос зайлсхийж ганцаардал нэмэгдэх.
Өөртөө итгэлгүй байдал
Өөрийгөө үнэлэх үнэлэмж бага, шийдвэр гаргахдаа эргэлзэх, шинэ зүйлд оролцохоос зайлсхийх.
Эрсдэлт зан үйл нэмэгдэнэ
Өөрийн мэдрэмж, зан үйлээ анзаарч удирдах чадвар сул хөгжих нь хяналтгүй сэтгэл хөдлөл, сөрөг харилцаа, буруу шийдвэр, хамаарал буюу донтолт гэх мэт олон асуудлыг дагуулна.
Бид танд дараах хөтөлбөрүүдийг санал болгож байна
Хүүхдийн нийгэм сэтгэл зүйн чадвар, тархины гүйцэтгэх үйл ажиллагааг сайжруулах хөтөлбөрүүдийг бид санал болгож байна.
Зүрх Сэтгэлийн Боловсрол хөтөлбөрTM
Зүрх сэтгэлийн боловсрол хөтөлбөр нь хүүхдийн нийгэм-сэтгэл зүйн чадварыг (SEL) хөгжүүлэхэд чиглэсэн цогц хөтөлбөр юм. Тус хөтөлбөрөөр дамжуулан хүүхдүүд өөрийн сэтгэл хөдлөлийг таньж, зөв илэрхийлэх, бусдыг ойлгож хүндлэх, эерэг харилцаа үүсгэх, зөрчлийг тайван шийдвэрлэх чадварт суралцдаг.
Мөн багш, эцэг эхчүүдэд зориулсан арга зүй, дэмжлэгийг хослуулснаар хүүхдийн хөгжлийг цэцэрлэг, сургууль, гэр бүлийн орчинд цогцоор нь дэмжих боломжийг бүрдүүлдэг.
Биеийн аюулгүй байдлын хөтөлбөр
Биеийн аюулгүй байдлын хөтөлбөр нь хүүхдэд бага наснаасаа эхлэн өөрийн биеийг таних, хувийн хил хязгаарыг ойлгох, аюултай нөхцөл байдлыг ялгаж таних, "үгүй" гэж хэлэх болон тусламж хүсэх чадварыг төлөвшүүлэхэд чиглэдэг.
Энэхүү хөтөлбөр нь хүүхдийг бэлгийн болон бусад төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ур чадварыг олгож, багш, эцэг эхийн оролцоотойгоор аюулгүй орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.
Nutty Scientists Шинжлэх ухааны хөтөлбөр
Nutty Scientists шинжлэх ухааны хөтөлбөр нь хүүхдүүдэд шинжлэх ухааны суурь ойлголтыг сонирхолтой, туршилт дээр суурилсан аргаар заадаг олон улсын сургалтын хөтөлбөр юм.
Хүүхдүүд бодит туршилт, тоглоом, интерактив үйл ажиллагаагаар дамжуулан шалтгаан - үр дагаврыг ойлгож, логик сэтгэлгээ, бүтээлч байдал, асуудал шийдвэрлэх чадвараа хөгжүүлдэг.
Бидэнтэй хамтарч ажилладаг
Бидний амжилт
Зүрх сэтгэлийн боловсролын хөтөлбөрийг сургалтын системдээ нэгтгэн, тогтмол хэрэгжүүлж байна. Бид зөвхөн сургалт явуулаад зогсохгүй, сургууль, цэцэрлэгийн өдөр тутмын орчин, харилцаанд бодит өөрчлөлт авчирдаг.
10+
Төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэг
Зүрх сэтгэлийн боловсрол хөтөлбөрийг төрийн болон хувийн хэвшлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд хөтөлбөртөө нэгтгэн хэрэгжүүлдэг бөгөөд 10+ цэцэрлэгүүдэд 1-3 жил дарааллан хэрэгжиж байна.
4+
Төрийн хэвшлийн сургууль
2026 онд Улаанбаатар хотын болон орон нутгийн улсын хэвшлийн 4 сургуульд Зүрх сэтгэлийн боловсрол хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
10000+
Хүртээмж
Зүрх сэтгэлийн боловсрол хөтөлбөрийг 2022 оноос хойш сургууль, цэцэрлэгийн хичээлийн хөтөлбөрт нэвтрүүлж 10000 гаруй хүүхэд, тэдгээрийн эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчдэд хүрээд байна.
Хөтөлбөр хэрэгжилтийн үр дүн, сэтгэл ханамж
Өөрчлөлтийг бодитоор мэдэрсэн эцэг эх, багш нарын сэтгэгдэлтэй танилцаарай.
Манай цэцэрлэг энэхүү хөтөлбөрийг 2022 оноос хойш хэрэгжүүлж байна. Хүүхдүүд өөрийн сэтгэл хөдлөлийг илэрхийлэх, бусдыг сонсох чадвар нь сайжирснаар ангийн уур амьсгал болон багш, эцэг эхийн хоорондын харилцаа түүгээр зогсохгүй ажилчид хамт олны харилцаа илүү эерэг болж байна.
Ц.Мөнхзул
277-р цэцэрлэгийн эрхлэгч
Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш сурагчдын хоорондын харилцаа илүү хүндэтгэлтэй, тайван болж, анги доторх уур амьсгал мэдэгдэхүйц сайжирсан. Багш нар сурагч бүртэй илүү оновчтой ажиллах арга барил эзэмшиж байна.
Ж.Өнөрмөнх
57-р сургуулийн бага ангийн сургалтын менежер
Сургуулийн орчинд гарч байсан үл ойлголцол, зөрчил багасч, сурагчид бие биенээ ойлгож, хүлээн зөвшөөрөх хандлага нэмэгдсэн нь бодит үр дүн болж харагдаж байна.
Б.Дуламсүрэн
131-р сургуулийн захирал
Хөтөлбөрийн арга зүй нь хүүхэд бүртэй ажиллахад бодитой дэмжлэг болдог. Хичээлийн бэлтгэл, хэрэглэгдэхүүн нь маш ойлгомжтой тул шинэ багш ч амархан нэвтэрдэг.
Ж.Өнөрмөнх
57-р сургуулийн бага ангийн сургалтын менежер
Хүүхдүүд сэтгэл хөдлөлөө үгээр илэрхийлж сурснаар ангид зөрчил эрс багассан. Багшийн ажлын ачаалал ч энэ хэрээр хөнгөрсөн.
Ц.Мөнхзул
277-р цэцэрлэгийн багш
Эцэг эхчүүдтэй хамтран ажиллах арга зүй нь хөтөлбөрийн хамгийн үнэ цэнэтэй хэсэг гэж боддог. Гэр бүлийн орчинд ч өөрчлөлт мэдрэгддэг.
Б.Дуламсүрэн
Бага ангийн багш
Зүрх сэтгэлийн боловсрол хөтөлбөр нь олон улсын SEL стандартад нийцсэн, судалгаанд суурилсан хөтөлбөр болохыг онцлон тэмдэглэмээр байна.
Боловсролын газар
Мэргэжилтэн
Хөтөлбөрийг нэвтрүүлсэн сургууль, цэцэрлэгүүдийн орчны судалгаанд эерэг өөрчлөлт тогтмол ажиглагдаж байна.
Судалгааны баг
Шинжээч
Багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжсэн сургалтууд нь тогтвортой хэрэгжилтийн үндэс болж чадсан.
Сургалтын алба
Зохицуулагч
Манай цэцэрлэгт хүүхдүүд хэрхэн суралцдаг вэ?
Q Kids цэцэрлэгт хүүхдүүд тоглонгоо суралцах аргачлалаар дамжуулан мэдлэг, чадвараа хөгжүүлдэг. Өдөр тутмын үйл ажиллагаа нь хүүхдийн сонирхол, насны онцлогт тулгуурласан бөгөөд хүүхдүүд бие даан турших, хамтран ажиллах, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх замаар танин мэдэх, нийгэм-сэтгэл зүйн болон хэл ярианы чадвараа цогцоор нь хөгжүүлдэг.
Цэцэрлэгтэй танилцах
EQ хөгжүүлэх цуврал
Бага насны хүүхдийн төсөөлөн сэтгэх онцлогт тохируулан бүтээсэн өхөөрдөм дүрүүдээр дамжуулж, сэтгэл хөдлөл бүрийг илэрхийлэх богино үлгэр болон зурах, будах, холбох, ярилцах зэрэг дасгалуудаас ном бүр бүрдэнэ
Нийтлэлүүд
Хүүхдийн өсөлт хөгжилттэй холбоотой, зөвлөмж болон судалгааны ажлуудтай танилцаарай
Хүүхдийнхээ зүрх сэтгэлийн аяллыг өнөөдрөөс эхлүүлцгээе.